MONGOL

БХАТИХ-ын шинэ сонгуулийн анхны хурал нээлтээ хийлээ

CRIPublished: 2023-03-05 11:30:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоог ахиулж, Тайваний элэг нэгт хятад хүмүүст хүртээмжтэй бодлого боловсруулж, Тайваний хоолойн хоёр эргийнхэн Хятадын соёлыг хамтаар хөгжүүлэхийг ахиулж, сэргэн мандлын их үйлсийг бүтээхийн төлөө хамтдаа хичээхийг тайланд дурджээ.

Хонконг, Макаогийн тухай тайланд мөн онцолсон байна. Үүнд, "Нэг улс, хоёр систем", "Хонкончууд Хонконгоо засах", "Макаочууд Макаогоо засах", дээд хэмжээнд өөртөө засаглах зарчмыг нухацтай хэрэгжүүлэх. Хуулийн дагуу Хонконг, Макаог засахыг баримталж, Үндсэн хууль, Тулгуур хуулиар тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн хуулийн дэг журмыг сахин хамгаалж, "Эх орончид Хонконгийг удирдах", "Эх орончид Макаогийг удирдах" зарчмуудыг хэрэгжүүлнэ. Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.

Засгийн газрын ажлын тайланд, "Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар замнан, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих нээлттэй стратеги баримталж ирсэн. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг эрхэмлэж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын дэг журмыг хамгаалах болно" гэжээ.

Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар, "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэн, хувь заяаны хамтын цогцыг байгуулж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна" гэж онцолсон байна.

Энэ удаагийн хурлаар Хятадын шинэ сонгуулийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох,хууль тогтоох хуулийн төслийг хянан хэлэлцэж, төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх болно.

首页上一页123 3

Share this story on

Messenger Pinterest LinkedIn