MONGOL

БХАТИХ-ын шинэ сонгуулийн анхны хурал нээлтээ хийлээ

CRIPublished: 2023-03-05 11:30:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа, "Энэ онд Хятадын ДНБ-ийг 5 орчим хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна" гэжээ.

Тайланд, энэ онд хот суурин газарт 12 сая орчим ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байлгах. Хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлгүй барьж, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил түвшинд байлгана. Экспорт, импортыг тогтвортой нэмэгдүүлж, олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгана. Үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонноос дээш байлгана. Чулуужмал эрчим хүчний хэрэглээг танаж, экологийн орчныг сайжруулах зэргээр хөгжлийн бусад гол зорилтуудыг дэвшүүлжээ.

Тайланд тэмдэглэхдээ, Хятад улс хувийн хэвшлийн өмчийн эрх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах, хувийн өмчийн компаниудын хөгжлийг урамшуулж, бичил, жижиг дунд аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэлтийг дэмжиж ажиллах болно. Бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөх, эрүүл хөгжих орчинг бүрдүүлж, зах зээлийн хүлээлт, итгэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэв.

Уг тайланд тэмдэглэхдээ, 2023 онд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үр дүнтэй ашиглахад хүчин зүтгэх хэрэгтэй. Хятадын нээлттэй зах зээл дэлхийн олон компанид илүү их боломж авчрах нь дамжиггүй гэж тэмдэглэв.

Тайланд, "Зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, орчин үеийн үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тэгш эрхтэй авч үзэхийг санал болгов. Тэрчлэн Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн хэлэлцээр (CPTPP) зэрэг өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэхийг дэмжиж, холбогдох дүрэм, журам, удирдлага, стандарттай идэвхтэй нэгдэн, тогтолцооны чанартай нээлттэй байдлыг өргөжүүлэх"-ийг дурдав. Мөн импорт, экспортыг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд сайн үйлчилж, гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүдийг хэрэгжүүлэхийг онцлов.

Уг тайланд, Хятад улс Тайваний асуудлыг шийдвэрлэх намын шинэ эриний стратеги, "Нэг Хятад"-ын зарчим, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримталж, Тайваний хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг дэмжинэ гэж онцолжээ.

首页上一页123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn