MONGOL

Ши Жиньпин Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзав

CRIPublished: 2022-11-18 10:46:41
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Ши Жиньпин хэлэхдээ: "Хоёр орны эдийн засаг маш их харилцан шүтэлцээтэй. Дижитал эдийн засаг, ногоон хөгжил, банк санхүү, эмчилгээ болон өндөр настны асрамж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах талаар яриа хэлцэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өндөр түвшинд давуу талаараа харилцан нөхөж, харилцан ашигтай хамтаар хожих ёстой. Хоёр орон өөр өөрсдийн алс ирээдүйн ашиг сонирхол хийгээд бүс нутгийн хамтын ашиг сонирхлоор гараа болгож, стратегийн бие даасан байдал, найрсаг хөршийн сайн харилцааг баримталж, зөрчил мөргөлдөөнийг эсэргүүцэн, олон талт үзлийг сайтар хэрэгжүүлж, бүс нутгийн интеграцичлалын үйл явцыг нэмэгдүүлж, Ази тивийг хамтдаа хөгжүүлэн бүтээн байгуулж, дэлхийн сорилтуудыг зохицуулах ёстой" гэв.

Фумио Кишида хэлэхдээ: "Ноднингийн 10-р сард бид утсаар холбогдон ярилцаж, шинэ эриний шаардлагад нийцсэн Япон Хятадын харилцааг хөгжүүлэхэд санал нэгдсэн билээ. Эдүгээ хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагаа алхам алхмаар сэргэж байна. Япон Хятад бол ойр хөрш, харилцан бие биедээ аюул заналхийлэл учруулахгүй, энх тайвнаар зэрэгцэн орших шаардлагатай, ингэх ч ёстой. Японы хөгжил цэцэглэлт Хятад улсаас салангид орших боломжгүй, Хятад улсын хувьд ч эгээ адилхан. Хятад улс өөрийн хөгжлөөр дэлхий нийтэд эерэг хувь нэмрээ оруулахыг Японы тал сайшааж байна. Япон Хятадын хамтын ажиллагаа асар их боломжтой, бүс нутаг хийгээд дэлхийн хөгжил цэцэглэлтэд хоёр орон чухал үүрэг хариуцлага хүлээж байна. Япон Хятадын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийн тулд Хятадын талтай хамтран зүтгэхэд Японы тал бэлэн байна. Тайваний асуудал дээр, Японы талаас Япон Хятадын хамтарсан мэдэгдэлд дурдсан амлалт өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Хятадын талтай яриа хэлцэл харилцаа холбоогоо зузаатгаж, Япон Хятадын харилцааны зөв чиглэлийг хамтдаа удирдан дагуулахад миний бие бэлэн байна" гэжээ.

Өндөр зиндааны харилцаа, яриа хэлцлээ хадгалж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөн, олон улсын, бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ эриний шаардлагад нийцсэн тогтвортой, бүтээлч Хятад Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хамтдаа хичээн чармайхыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрчээ.

Уртнасан

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn