MONGOL

Ши Жиньпин Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзав

CRIPublished: 2022-11-18 10:46:41
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад улсын дарга Ши Жиньпин Бангкокт Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, "Энэ жил Хятад Япон харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ойгоо хамтран тэмдэглэлээ. 50 жилийн хугацаанд хоёр тал улс төрийн дөрвөн баримт бичиг болон бусад иж бүрэн чухал нийтлэг ойлголтыг тохиролцож, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд чухал ашиг тусыг бүтээн, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлсэн юм. Хятад Япон бол ойр хөрш, Азийн, дэлхийн чухал орнууд бөгөөд олон нийтлэг ашиг сонирхолтой, хамтын ажиллагааны томоохон орон зайтай. Хятад Японы харилцааны чухал шинж чанар өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй. Японы талтай хамтдаа стратегийн үүднээс хоёр орны харилцааны ерөнхий чиг хандлагыг сайтар тогтоож, цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэп Хятадын тал бэлэн байна" гэв.

Хоёр тал харилцан чин үнэнчээр хандаж, итгэлтэй харилцан, Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмыг баримтлан сахиж, түүхийн туршлагыг дүгнэн сургамж авч, бие биенийхээ хөгжлийг бодитой, зөв талаас нь харж, “Харилцан нөгөө талынхаа хамтын ажиллагааны түнш нь байх, харилцан нөгөө талдаа аюул заналхийлэл учруулахгүй байх” улс төрийн нийтлэг ойлголтыг бодлогодоо тусгах ёстой. Түүхийн, Тайваний зэрэг зарчмын чанартай чухал асуудлууд хоёр орны улс төрийн үндэс суурь, итгэл үнэмшилд холбогдох тул заавал амлалтаа сахиж, эв зүйтэй шийдвэрлэх хэрэгтэй. Хятад улс бусад орны дотоод засаглалд хуруу дүрэхгүй, хэн хүн ямарваа шалтгаар Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж Ши Жиньпин онцлов.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: "Хятад Япон хоёр орны нийгмийн тогтолцоо, улс орны байдал өөр өөр, хоёр тал харилцан хүндэтгэж, итгэлцлээ нэмэгдүүлэн сөрөг таамаглалаа арилгах ёстой. Далай тэнгис, нутаг дэвсгэрийн маргаантай асуудал дээр өмнө нь нэгэнт тохиролцсон зарчим ба нийтлэг ойлголтыг сахин мөрдөж, улс төрийн оюун ухаан ба хариуцлагатай байр сууриар санал зөрөлдөөнийг эв зүйтэй тогтоон барих хэрэгтэй. Газарзүйн хувьд ижил төстэй, хүмүүнлэгийн соёл харилцан уялдаатай байдаг өвөрмөц давуу талаа цаашид ч сайтар ашиглаж, засгийн газар, улс төрийн нам, парламент, орон нутаг зэрэг олон сувгаар харилцаа солилцоо өрнүүлж, ялангуяа алс ирээдүйг харж, хүүхэд залуучуудын солилцоог идэвхтэй зохион байгуулж, харилцан бие биеийнхээ талаар бодит, эерэг танин мэдэхүйтэй болж, ард иргэдийн харилцааг нэмэгдүүлэх ёстой" гэв.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn