MONGOL

Лам гөрөөсний тоглоомууд Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна

criPublished: 2024-11-07 09:59:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Перугийн лам гөрөөсний тоглоомууд Хятадын олон улсын импортын экспод хүмүүсийн сонирхлыг татаж, хэрэглэгчдийн дунд алдартай болж байна.

2016 онд Хятадын бизнесмен эмэгтэй Ма Юйшя Перу улсын Арекипа хотод гар хийцийн лам гөрөөсний ноосон бүтээгдэхүүнийг худалдан авч, Хятадын зах зээлд нэвтрүүлжээ. Түүний бүтээгдэхүүн Хятадын олон улсын импортын экспод дэлгэн танилцуулснаар олонд танигдаж эхэлжээ. Ингээд Ма Юйшя түншүүдтэйгээ хамт Warmpaca ("Дулаан лам гөрөөс" гэсэн утгатай) нэртэй брэндийг бий болгосон.

Энэ жил Warmpaca нь Хятадын олон улсын импортын экспод долоо дахь удаагаа оролцож, Хятадын хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж байна. Одоо тус брэнд Хятадын 30 гаруй худалдааны төвд борлуулагдаж, цахим худалдааны платформ дээр онлайн борлуулалт хийж байна.

1234全文 4 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn