MONGOL

Фүжөү хотын уламжлалт урлаг, гар урлалын үзэсгэлэн Бээжин хотод болж байна

criPublished: 2024-11-01 10:45:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын үндэсний урлаг, гар урлалын музейд (Хятадын биет бус соёлын өвийн музей) Фүжөү хотын уламжлалт урлаг, гар урлалын үзэсгэлэн болж байна. Энэ үзэсгэлэнд Фүжөү хотын 300 гаруй гар урлалын бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Үзэсгэлэнд Фүжөү хотын алдартай гар урлалын бүтээгдэхүүнүүдийг багтаасан бөгөөд үүнд лакны урлаг, Шөүшань чулуун сийлбэр, үйсэн зураг, ясан сийлбэр болон модон сийлбэр зэрэг уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнүүд багтсан байна. Тухайлбал, Шөүшань чулуун сийлбэр, Фүжөүгийн лакны урлаг, үйсэн зураг нь үндэсний биет бус соёлын өвийн чухал төлөөлөл гэж тооцогддог.

Уг үзэсгэлэнд үндэсний хэмжээнд 27 мастер, 73 мужийн зэрэглэлийн мастеруудын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, Фүжөү хотын гар урлалын бүтээгдэхүүний ур чадвар, авьяас билгийг харуулсан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn