MONGOL

Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

CRIPublished: 2024-10-15 17:04:34
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр, аравдугаар сарын 15-нд дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хятадын Үндэсний саад бэрхшээлгүй орчны үзэсгэлэнгийн танхим саяхан Бээжин хотноо нээлтээ хийсэн бөгөөд төрөл бүрийн саад бэрхшээлгүй амьдралын орчинг бодитой харуулж байна.

Үндэсний саад бэрхшээлгүй орчны үзэсгэлэнгийн танхимд Хятадын нутаг нутгийн өвөрмөц 40 гаруй тусгай зориулалттай байгууламжийг дэлгэн үзүүлж байна.

Бээжин дэх цорын ганц хараагүй иргэдэд зориулсан харааны бэрхшээлийн иргэдэд зориулсан соёлын музейн 1050 квадрат метр талбайд тэд нарт тэмтрэх, сонсох зэрэг замаар хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүхтэй танилцах боломж бүрдүүлж өгсөн юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn