MONGOL

“Хятадын ногоон хөгжлийн ололт, Монгол улсын боломж” эрдэм шинжилгээний хурал боллоо

CRIPublished: 2024-09-20 10:00:43
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 18-ний өдөр ХТРТ-ын Улаанбаадар дахь студи, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төв хамран зохион байгуулсан “Хятадын ногоон хөгжлийн ололт, Монгол улсын боломж” эрдэм шинжилгээний хурал Монгол улсын ГХЯ-нд боллоо.

Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл байгуулсны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй уг эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын ШУА, их дээд сургууль, тинктанк байгууллагын нийт 10 судлаач Хятадын ногоон хөгжлийн ололт амжилт, хөгжлийн хандлага зэрэг сэдвийн тойронд илтгэл тавьж Монгол улсын ногоон хөгжил, эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай үйл явцад үнэлэлт дүгнэлт хийжээ.

Өнөөгийн нийгэмд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины хэмжээнд дижитал технологид суурилсан ногоон хөгжил, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Шинжлэх, ухаан технологийн инновац нь ногоон эдийн засгийн хөгжлийг улам хурдасгаж, дижитал шинэ бүтээгдэхүүн олноор бий болгохын сацуу тооцоолох чадамж, аргачлал шат ахин дээшилж, дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн хурд дэлхийн эдийн засгийн хурдаас хол түрүүлэн, нийгмийн салбар бүрд гүн нэвчиж, дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөвт багагүй нөлөөлөх болсон юм. Ногоон хөгжил, эдийн засгийн салбарт олон улсын хамтын ажиллагаа улам бүр нягтарч байгааг хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид онцлов.

1234全文 4 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn