MONGOL

Хатгамал бөмбөгийн өлгий нутаг

CRIPublished: 2024-08-28 14:28:49
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гуанши мужийн Жинши хотынхны хатгамал бөмбөгийн гадуур нь янз бүрийн хээ угалз урлан сийлдэг бөгөөд дотор нь гоё үнэртэй өвсөн ургамал зэргийг хийж бүтээдэг. Үндэстний өвөрмөц онцлог бүхий маш гоёмсог үзэсгэлэнтэй хатгамал бөмбөг урладаг тул Гунши мужийн Жинши хотыг хүмүүс "Хятадын хатгамал бөмбөгийн өлгий нутаг" хэмээн нэрлэдэг.

Энэ нутагт үйлдвэрлэсэн хатгамал бөмбөгийг жуулчид бэлэг дурсгалын зүйл болгон сонгодог бөгөөд цахим худалдааны платформоор дамжин, Зүүн Өмнөд Ази зэрэг газруудад борлуулж байна. Ингэснээр сүүлийн үед хатгамал бөмбөгийн үйлдвэрлэл нь тухайн орон нутгийн соёл аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чухал арга зам боллоо.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn