MONGOL

Хонконг руу мордъё

CRIPublished: 2024-06-17 16:50:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

D909 унтлагын хурдны галт тэрэг 15-ны өдрийн 20 цаг 13 минутад Бээжингийн баруун галт тэрэгний буудлаас хөдөлж, 12 цаг гаруй аялаад 16-ны өглөөний 8 цаг 46 минутад Хонконгод ирлээ.

Хонконгод ирсний дараах гаалийн бүрдүүлэлт нь өмнөхөөсөө илүү хялбар болжээ. Өмнө нь энгийн галт тэрэгний "хоёр газар, хоёр шалгалт"-ын гаалийн бүрдүүлэлт хийдэг горимыг Хонконгод "нэг газар, хоёр шалгалт" болгон цөөлж, гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгосон байна.

Бээжин-Хонконг, Шанхай-Хонконг чиглэлийн өндөр хурдны галт тэрэг ашиглалтад орсны дараа Бээжин, Шанхай, Хонгконгийн гурван буудлаас хөдлөх боломжтой байсан хил дамнасан энгийн галт тэрэгтэй харьцуулбал өдгөө зорчигчид Бээжин-Хонконг, Шанхай-Хонконг чиглэлийн хурдны галт тэрэгний дайран өнгөрөх Шижиажуан, Гуанжөү, Шэньжэний хойд өртөө, Ханжөүгийн зүүн өртөөнөөс Хонконг руу аялах боломжтой болж, хил дамнасан аяллыг илүү хялбар дөхөм болгожээ.

1234全文 4 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn