MONGOL

Хятадын Дэнлүүний баяр

criPublished: 2024-02-22 16:34:18
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ сарын 24-нд Хятадын Дэнлүүний баяр тохионо. Өвөрмонголчууд "Өлзийт өдрийн баяр" гэдэг. Жил бүр билгийн тооллын Шинийн 15-нд тэмдэглэдэг энэ баярын үеэр хүмүүс харанхуйг арилгаж, ирэх жилдээ итгэл найдвар авчрахыг бэлгэдэн гудамж дүүрэн дэнлүү асааж байдаг.

Энэ баяр мөн Цагаан сарын хаалт юм. Энэ наадам нь Хятадын уламжлалт зан заншлыг харуулах, өөр өөр соёл иргэншилтэй хүмүүстэй хуваалцах өвөрмөц платформ болдог. Наадамд оролцогчид Хятадын дэнлүүний түүх соёлын ач холбогдлыг мэдэж, онисого тааж, уламжлалт бүжгийн үзүүлбэр, хөгжим, хоол идэх боломжтой.

Умард нутгийнхан юаньсяо иддэг бол харин өмнөд нутгийн танюань иддэг. Эдгээрийг хийх арга нь тус тасдаа. Тангюанийг шүлхий будааны зуурмагийг хавтгайлж шанзаар дүүргэн боож хийдэг бол юаньсяог нь харин бөөрөнхийлж дараа нь саванд өнхрүүлэн хийдэг. Шанзнууд нь ч мөн ялгаатай. Танюаний шанз нь зөөлөн нялцгай бол юаньсяогийнх нь хатуу зажлууртай байх нь илүү тохиромжтой. Өөрсдийн идэж уух дуртай зүйлээрээ шанзыг оруулах бөгөөд зарим газарт мах, ногоо, тэр бүү хэл чихэр самраар ч хийх нь бий. Гол нь Өлзийт өдрийн баярын гол идээ болох юаньсяо, танюань нь бөөрөнхий хэлбэртэй байдаг нь эв нэгдлийг бэлгэддэг юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn