“Улаан асрын зүүд”-ийн зохиогчийн музей
Бээжингийн Үндэсний ботаникийн хүрээлэн дотор Цао Шюэчиний дурсгалын музей байдаг. Энэ бол “Улаан асрын зүүд” романыг бичсэн Чингийн үеийн зохиолч Цао Шюэчиний дурсгалд зориулан байгуулсан 8 га газрыг хамарч буй музей юм. Цао Шюэчиний өтөл насаа өнгөрүүлж, ном зохиолоо туурвиж асан Жэнбайчи хэмээх тосгон нь одоогийн Бээжингийн Ботаникийн хүрээлэн орчимд байжээ.
18 дугаар зууны 60-аад онд “Улаан асрын зүүд” роман хэвлэгдсэнээс хойш энэ зохиолчийн намтар түүх, зохиол бүтээлээ хаана бичиж, хэрхэн амьдарч байсан нь судлаач сонирхогчдын дунд халуун сэдэв байсаар иржээ.
1971 оны дөрөвдүгээр сард, Бээжингийн Шяншань уулын Жэнбайчи тосгоны 39 тоот хашаан дахь, ханандаа шүлгийн мөр бадагтай хуучны орон сууцыг мэргэжилтнүүд Цао Шюэчиний зохиол бүтээлээ бичиж байсан газар хэмээн үзжээ. Ингээд 1983 оны дөрөвдүгээр сард Цао Шюэчиний дурсгалын музейг байгуулжээ.