MONGOL

“Бүс ба зам”-ыг дээрээс нь халиахуй

criPublished: 2023-10-11 16:08:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ жил “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Энэ арванд дээрх санаачилгын хүрээний хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон орны хөгжлийг дэмжиж, улс орнуудын ард түмэнд бодит ашиг хүртээсэн чухал төслүүд хэрэгжсэн байна.

Хятад-Лаосын төмөр замын дагуух Меконг голын гүүрээр галт тэрэг өнгөрч байна. 2023 оны тавдугаар сарын 28-нд дроноор авсан зураг. Нийт 1035 километр урттай Хятад Лаосын төмөр зам нь БНХАУ-ын Кунмин хотыг Лаосын Вьентьян хоттой холбосон, "Бүс ба зам" санаачилгын хамтын ажиллагааны онцгой төслийн нэг юм. Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсоноос хойших 22 сарын хугацаанд 2700 төрлийн бараа бүтээгдэхүүн бүхий 26 сая 800 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

Тайландын Убон Ратчатани дахь Сириндхорн усан сангийн хөвөгч фотоволтайк төсөл. 2022 оны 12-р сарын 8-нд дроноор авсан зураг. Төслийн хүрээнд нийт 58.5 мВт-ын хүчин чадалтай 144,000 гаруй фотоволтайк модулийг суурилуулсан бөгөөд жил бүр 47,000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж байна.

Жакарта-Бандунгийн хурдны төмөр замаар аялж байгаа хурдны галт тэрэгний эл зургийг 2023 оны есдүгээр сарын 30-нд Индонезийн Пурвакарта хотод авчээ. Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь Индонез болон Зүүн өмнөд Азийн анхны хурдны төмөр зам бөгөөд "Бүс ба зам"-ын тэргүүлэх төслүүдийн нэг юм. Засгийн газар удирдаж, хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтран байгуулсан билээ.

1234全文 4 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn