MONGOL

Олон улсын унадаг дугуйн тэмцээн Хөхнуурт болно

CRIPublished: 2023-05-25 15:58:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хөхнуурын олон улсын унадаг дугуйн 22 дахь удаагийн тэмцээн долдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ гэж зохион байгуулах комисс мэдээлжээ.

Энэ удаагийн Хөхнуурын олон улсын унадаг дугуйн тэмцээн Шинин хотод эхэлж, долдугаар сарын 9-16-ны өдрүүдэд тэмцээн үргэлжлэн, 16-ны орой Хайши жөүгийн Улаан сяньд хаалтын ёслолоо хийх юм. Тэмцээн нь нийт 8 үе шаттай бөгөөд Шинин Хайдүн 2 хотоос гадна, Хайнань, Хайбэй, Хайши 3 жөүг дайран өнгөрч, тэмцээний хугацаанд нийт 1344 километрын замыг туулах юм байна.

Тэмцээнд дөрвөн тивийн 22 баг, 154 тамирчин оролцох юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn