MONGOL

П.Содгэрэлийн анхны үзэсгэлэн Бээжин хотноо

CRIPublished: 2023-05-23 17:02:39
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бээжин дэх Монголын соёл мэдээллийн төвд зураач П.Содгэрэлийн “Гийхүй” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд оролцсон Элчин сайд Т.Бадрал, Монгол Хятад хоёр улсын соёлын солилцооны чухал индэр болсон, хилийн чинадад байгуулагдсан Монголын хамгийн анхны соёлын төвд залуу уран бүтээлч П.Содгэрэл үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргээд олон залуу уран бүтээлчдийн түүчээ нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Хятадын Чинхуа их сургуулийн докторант П.Содгэрэл Монголын уламжлалт хээ угалзыг дагнан судалдаг бөгөөд өөрийн бүтээлдээ тэдгээрийг ихээхэн өвөрмөц хэлбэрээр шингээн туурвидаг онцлогтой уран бүтээлч ажээ. Үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn