MONGOL

Сар шинийн гурилан балин

CRIPublished: 2023-01-05 17:19:57
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гурилан балинг ”Гурилан цэцэг”, “Гурилан хүн” ч гэж нэрлэх нь бий. Энэ нь зуурсан гурилыг гараараа юм уу энгийн, гар дорх зүйлс ашиглан янз бүрийн дүрс бүтээдэг урлал юм. Цагаан сар дөхсөн энэ үед Хятадын Шаньдүн мужийн Линь-И хотын И-Нань суурины Хуншыжайн биет бус соёлын өвийн музейн урлаач Зүө Аньшэн "Баяр жаргалт шинэ жил" хэмээх иж бүрэн гурилан балин бүтээжээ.

Гурилан балин хялбар харагдавч түүнийг бүтээхийн тулд уран нарийн мэргэжил шаарддаг билээ. Зүө Аньшэн уламжлалт балин хийх ур чадварыг өвлөн авсны зэрэгцээ нарийн судалгаа шинжилгээ хийж, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүрдүүлсэн юм. Түүний гурилан бүтээлүүд хурц тод өнгөтэй, амьд мэт харагддаг нь хүмүүсийн хайрыг татдаг аж.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn