2022 оны Хятадын спортын топ 10 үйл явдлыг нэрлэжээ
Хятадын төв радио телевиз 2022 оны улсын дотоод дахь спортын топ 10 үйл явдлыг нэрлэжээ.
Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимп амжилттай болж өнгөрсөн. Хятадын спортын төлөөлөгчид өвлийн олимп, өвлийн паралимпийн түүхэн дэх хамгийн сайн үр дүнг бий болгосон.
Хятадын эмэгтэй хөлбөмбөгийн баг 16 жилийн дараа дахин Азийн аварга боллоо.
Хятадын эрэгтэй гимнастикийн баг дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, Парисын олимпт оролцох эрхээ авлаа.
Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах 56 дахь удаагийн багийн тэмцээн Чэндү хотод болж, эрэгтэй, эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын баг түрүүлэв.