MONGOL

Рэбгун урлагийн тухай

CRIPublished: 2022-06-09 14:15:09
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

6-р сарын 11 нь Соёл болон байгалийн өвийн өдөр юм. Хятадын үндэстнүүдийн урт удаан жилийн хөгжлийн түүхэнд өвөрмөц соёл, ёс заншил бий болсон бөгөөд амаар уламжлах, амьдралын хэв маягтаа шингээх зэрэг аргаар өвлөн залгамжилж ирлээ. Өнөөдөр дэлхийн түвшинд бүртгэгдсэн Хятадын биет бус соёлын өв Хөхнуурын Рэбгун урлагтай танилцаарай.

Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн Хуан-Наний Төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Рэбгун урлаг гадаад дотоодод алдартай юм. Рэбгун урлаг нь голдуу танка, ханын зураг, хатгамал, сийлбэр зэрэг буддын шашны загварчилсан урлаг юм. 13-р зууны үед бий болсон Рэбгун урлаг бол Төвөдийн уламжлалт буддын шашны урлагийн гол урсгал юм. Танка бол Рэбгун урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Танка зургийг бүтээхэд шижир алт, оюу, цинабар зэрэг үнэт эрдсүүд, гүргэм цэцэг, индиго зэрэг байгалийн ургамлыг түүхий эд болгон ашигладаг. Зураг зурахад туйлын нарийн шаардлагатай бөгөөд сударт заасан зан үйлийн дагуу хийгдэх ёстой. Нэг танка зургийг бүтээхэд наад зах нь хагас жил, бүр удаандаа арав гаруй жилийн цаг хугацаа зарцуулдаг аж.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn