MONGOL

“Намын далбааны доор”концерт Бээжинд болов

criPublished: 2017-07-29 16:52:14
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсан 90 жилийн ойг тэмдэглэх “Намын далбааны доор”концерт 28-ны орой АИХ-ын ордонд болж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид болон олон салбарын төлөөлөгчид 3000 гаруй хүн концертыг үзжээ.

Концерт Ардын чөлөөлөх арми намын удирдлага доор хүчирхэг арми болон хөгжин, ялалтаас ялалтад давшшсан яруу алдарт түүхийг дөрвөн бүлэгт хуваан үзүүлжээ.

Концерт олон янзын урлагийн хэлбэрээр Ардын чөлөөлөх армийн хатуужилтай бөгөөд яруу алдартай түүхэн гавья болон намын удирдлага доор тасралтгүй хөгжиж, ялгуусан түүхээ бүтээсээр байгааг магтан дуулжээ. Дүүрэнжаргал орчуулав

Share this story on

Messenger Pinterest LinkedIn