MONGOL

Ливан Израилийн гал зогсоох хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр боллоо

CRIPublished: 2024-11-27 10:59:47
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Ливаны олон хэвлэлд мэдээлснээр, орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 27-ны өглөөний 4 цагт Ливан Израилийн гал зогсоох хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болжээ.

Израилийн Аюулгүй байдлын танхим 11 дүгээр сарын 26-ны орой хуралдаж, Ливаны Хезболла бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээрийг баталжээ. Мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, Ливан Израилийн гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар 27-ны өглөөний 4 цагт хүчин төгөлдөр болно гэжээ.

Ливаны түр засгийн газрын ерөнхий сайд Нажиб Микати мэдэгдэл гаргаж, Израиль болон Ливаны Хезболла хоорондын гал зогсоох хэлэлцээрийг сайшаажээ. Одоогоор Ливаны Хезболла бүлэглэлээс энэ мэдээлэлд албан ёсны хариу өгөөгүй байна. Гэхдээ "Израиль таймс" сонинд бичсэнээр, Ливаны засгийн газар "Хезболла" бүлэглэлээс зөвшөөрөл авсан бололтой гэж Жо Байденд хэлсэн байна.

Жо Байден хэлэхдээ, энэ гэрээ нь дайсагнагч ажиллагааг бүрмөсөн зогсоохыг зорьсон, ойрын 60 хоногийн дотор Израиль үлдсэн цэргээ аажмаар татаж, Ливаны арми болон үндэсний аюулгүй байдлын хүчин өөрсдийн нутаг дэвсгэрт байрлуулалт хийж эхэлнэ гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn