Хятадад "визгүй" зорчих цар хүрээ улам өргөжиж байна
Та бүхэн хүссэн үедээ паспортоо аваад Хятад руу аялж байсан уу?
Одоогоор Хятад улс 38 улс оронд визгүй зорчих болсноо зарлаад байна. Хятадад зочилж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, амтад хоол унд зооглож, өвөрмөц онцлогтой соёлтой танилцахаар барахгүй үзэсгэлэн, биет бус соёлын өвийн үйл ажиллагаа зэрэг шинэлэг зүйлүүдийг мэдрэх боломжтой.
Гадаадын иргэд БНХАУ-д аялах, бизнесийн үйл ажиллагаа явуулахын тулд Хайнань арал зэрэг бүс нутгуудад визгүй зорчих бодлогыг ашиглаж байна.
Зөвхөн энэ оны гуравдугаар улиралд л гэхэд давхацсан тоогоор 8 сая гаруй хилийн чанадын иргэд Хятадын боомтуудаар тус улсад нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 50 хувиар нэмэгдэж, тэдний бараг тал хувь нь визгүй нэвтэрсэн байна.