MONGOL

Ядуурлаас гарсан 270 мянга гаруй хүнийг ажлын байраар хангав

CRIPublished: 2024-11-27 10:11:17
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

26-ны өдөр Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан уламжлалт гар урлалыг өндөр чанартай өвлүүлэн хөгжүүлэх буюу биет бус соёлын өвөөр хөдөө тосгоны сэргэн мандлыг дэмжих ажиллагаа Фүжяний Юндин хотод болж, сэтгүүлч газар дээрээс нь мэдээлснээр, өнөөг хүртэл, Хятад улс биет бус соёлын өвийн бүтээлийн өрөөг 9100 гаруй байгуулж, 1721 сууринг хамарч, ядуурлаас гарсан 270 мянга гаруй хүнийг ажилтай болгож, нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 36 мянган юаниас давсан байна.

Мэдээллийн дагуу сүүлийн жилүүдэд бодлогын арга хэмжээг тасралтгүй сайжруулах, биет бус соёлын өвийн бүтээлийн өрөө байгуулахыг ахиулах, авъяаслаг багийн байгуулалтыг бэхжүүлэх зэрэг ажлыг үргэлжлэн сайтар хийснээр, соёлын биет бус өвөөр хөдөө тосгоны сэргэн мандалтад тус дөхөм үзүүлэх ажил гайхалтай үр дүнд хүрч, уламжлалт шилдэг соёлыг өвлөн үлдээх, ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, эв найртай үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг байгуулахад туслах зэрэг талаар шилдэг туршлагуудыг бий болгосон байна.

Дараагийн алхамд холбогдох байгууллагууд хөдөө тосгоны бүтээн байгуулалтын бодит байдал, хөдөө аж ахуйн хөгжлийн хэрэгцээтэй уялдуулж, соёлын биет бус өв болон бусад баялгийг зүй зохистой ашиглахыг ерөнхийд нь урагшлуулах болно. Хөдөө орон нутгийн соёлын биет бус өвийг хамгаалах ажлын тогтолцоог боловсронгуй болгож, биет бус соёлын өвийн бүтээлийн өрөөний чанар, үр ашгийг дээшлүүлж, авьяаслаг баг бүрдүүлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлж, ажлын арга барилыг шинэчлэн баяжуулж, соёлын биет бус өвөөр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд туслах ажлыг үргэлжлэн сайн хийх болно.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn