MONGOL

Хоёр орны мансууруулах бодисын эсрэг тэмцлийн амжилтыг Америкийн тал хүндэтгэх ёстой

CRIPublished: 2024-11-26 19:06:26
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2024 оны 11 дүгээр сарын 26-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч гадаад, дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Сэтгүүлч: Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп фентанил зэрэг мансууруулах бодисын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийсэн боловч ахиц дэвшил гараагүй хэмээн цахим хуудсандаа бичиж, хар тамхи их хэмжээгээр Америкт нэвтэрч байгаа шалтгаанаар Хятадын бүх импортын бараанд 10 хувийн татвар ногдуулах тухай мэдэгдсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?

Хэвлэлийн төлөөлөгч: Хятад улс дэлхий дээрх хар тамхины эсрэг хамгийн хатуу, тууштай бодлого хэрэгжүүлдэг орны нэг юм. Фентанилтай холбоотой асуудал Америкт голлон тохиолдож байгаа бөгөөд Хятад улс хүмүүнлэгийн үүднээс энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. 2019 онд Хятад улс фентанил болон түүнтэй холбоотой бодисуудыг хянан хориглох ангилалд оруулж, дэлхийн хэмжээнд энэ алхмыг хийсэн анхны улс болсон юм. Хятад, Америк хоёр хар тамхины эсрэг тэмцлийн чиглэлээр гүнзгий хамтын ажиллагаа явуулж, тодорхой нааштай үр дүнд хүрч чадсан. Хятад улс эрх тэгш, харилцан ашигтай, харилцан хүндэтгэсэн нөхцөлд уг чиглэлээр Америктай хамтран ажиллахаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны үр дүнг Америкийн тал хүндэтгэн хамгаалах ёстой гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn