MONGOL

"Чанжэн-12 Яо-1" зөөгч пуужинг амжилттай шилжүүлжээ

CRIPublished: 2024-11-26 15:38:26
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

11-р сарын 26-ны үдээс өмнө "Чанжэн-12 Яо-1" зөөгч пуужинг Хайнаний арилжааны сансрын хөөргөх талбайн техникийн бүсээс хөөргөх бүсэд амжилттай шилжүүлсэн бөгөөд ойрын хугацаанд хөөргөх юм байна.

"Чанжэн-12 Яо-1" зөөгч пуужингийн хамгийн том онцлог нь гэвэл Чанжэн нэрэмжит пуужингуудын дотрох 3.8м диаметртэй анхны пуужин болох юм. Үүнийг төмөр замаар Хятад улсын хөөргөх цэгүүдэд тээвэрлэх боломжтой төдийгүй пуужингийн биеийн диаметр хийгээд хөдөлгүүрийн тоог хамгийн сайнаар тохируулах боломжтой байж, чадварыг өргөжүүлэх болон бүх зүйлд тохирох чадварыг бий болгож, ирээдүйд пуужинг дахин давтан ашиглах үндэс суурийг тавьсан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn