MONGOL

Тайваний хоолойгоор дайран өнгөрсөн АНУ-ын нисэх онгоцыг дагаж хянан, үр дүнтэй хариу арга хэмжээ авсан гэв

CRIPublished: 2024-11-26 15:40:20
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Зүүн биеийн цэргийн командлалын бүсийн Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Цао Жюнь хэлэхдээ, 11-р сарын 26-нд Америкийн цэргийн шумбагч онгоц эсэргүүцэх эргүүлийн нисэх онгоц Тайваний хоолойгоор дайран өнгөрч, олон нийтэд шуугиан тарьсан байна. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн биеийн цэргийн командлалын бүс тэнгисийн болон агаарын цэргийн хүчийг зохион байгуулж, дайран өнгөрч буй Америкийн нисэх онгоцы бүх үйл явцыг дагаж хянан, үр дүнтэй хариу арга хэмжээ авч, зохицуулсан байна. АНУ-ын холбогдох мэдэгдэл нь хуулийн зарчмуудыг гажуудуулж, олон нийтийг төөрөгдүүлж, олон улсын ойлголтыг төөрөгдүүлж байна. Нөхцөл байдлыг гуйвуулж, шуугиан дэгдээхээ зогсоож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг бид АНУ-д анхааруулж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn