MONGOL

Оросын байгалийн хийг Азербайжанаар дамжуулан импортлохыг ЕХ үгүйсгэв

CRIPublished: 2024-11-26 11:14:40
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 25-ны өдөр "Азербайжан Оросын байгалийн хийг ЕХ-нд дахин худалдлаа", "ЕХ болон Азербайжаны хооронд байгуулсан эрчим хүчний хэлэлцээр нь Оросын байгалийн хий Европ руу нэвтрэх арын хаалгыг бий болгож байна" гэх мэт мэдээллүүдийн хариуд Европын комиссын эрчим хүчний асуудал эрхэлсэн төлөөлөгч Макфи хэлэхдээ, Азербайжан Оросын байгалийн хийг дотоодын хэрэгцээнд зориулан импортолдог, ЕХ Азербайжанаар дамжуулан Оросын байгалийн хийг импортолдог гэсэн мэдэгдлийг би үгүйсгэж байна гэжээ.

Орос, Украины хооронд мөргөлдөөн үүссэний дараа, Оросын байгалийн хийн хараат байдлаас гарахын тулд Европын комиссын дарга фон дер Лейен Азербайжаны Ерөнхийлөгч Алиевтай 2022 онд гэрээ байгуулсан юм, түүний зорилго нь гэвэл, 2027 он гэхэд ЕХ Азербайжанаас байгалийн хий импортлох хэмжээгээ үлэмж ихээр нэмэгдүүлэх гэсэн явдал юм. Түүнээс хойш Орос болон Азербайжан мөн байгалийн хий тээвэрлэх хэд хэдэн хэлэлцээр байгуулсан юм.

АНУ-ын улс төрийн мэдээллийн сүлжээний мэдээлснээр, Европ руу экспортлох экспортоо нэмэгдүүлэхийн тулд Азербайжан Оросоос авах чулуужсан түлшний хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn