Өвөр монголын мөс цасны аялал жуулчлал эхэллээ
Энэ өвөл Өвөр Монголын Өөртөө Засах Орон үндэстний өвөрмөц онцлог болон "Мөс цасны нөөц"-ийн давуу талаа ашиглан 40 хоногийн өмнө мөс цасны аялал жуулчлалын улиралдаа орлоо. Мөс, цасны аялал жуулчлал зүүнээс баруун тийш гурван үе шаттайгаар эхэлж байна.
2024 оны 11-р сараас 2025 оны 3-р сар хүртэлх 5 сарын хугацаанд, Хатан голын гайхамшгийг сонирхох, Олон улсын уурын зүтгүүр машины гэрэл зургийн наадам, Далайнуурын өвлийн загас агнуур, "Ордос хот"-ын мөсөн цасны наадам, мөсөн дээр завь уралдуулах болон Хулан шаргын элсэнн цөлийг машинаар туулах зэрэг үйл ажиллагаа зохион явуулах бөгөөд уран сайхны тоглолт, уралдаан тэмцээн, хоол ундаан, халуун рашаан, өөрөө машин барьж аялах зэрэг арга хэмжээнүүд болж, Өвөр Монголын мөс, цасны аялал жуулчлалын хөгжлийг эрчимтэй дэмжиж байна.