MONGOL

Сэтгэл санааны хүчирхийллийн өмнө "үгүй" гэж хэлцгээе

CRIPublished: 2024-11-25 14:42:43
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр буюу 11-р сарын 25-нд НҮБ-аас баталсан Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг мөн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр" хэмээдэг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд, гэр бүлийн гишүүдийн хооронд зодож нүдэх, хүлж тамлах, бэртэж гэмтээх, хувь хүний эрх чөлөөг хязгаарлах, байнга хэл амаар гүтгэж доромжлох, айлган сүрдүүлэх зэргээр үйлдсэн бие махбод, оюун санааны тарчлалыг гэр бүлийн хүчирхийлэл гэж заасан байдаг. Шүүхийн шүүн таслалтад, байнга хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэхээс гадна сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртөх, гүтгэх, заналхийлэх, дарамтлах гэх мэт үйлдлүүд багтдаг.

“Хайрын нэр”-ээр, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх нь ч гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог. Иймээс хайр сэтгэлийн талаар зөв харьцаж, хайрын нэрээр хайр сэтгэлийн талаар гутаан доромжихгүй байхыг сануулъя. Мөн аливаа хэлбэрийн сэтгэл санааны хүчирхийллийн өмнө "үгүй" гэж хэлцгээе !

Share this story on

Messenger Pinterest LinkedIn