НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал сунжирсаар байна
11-р сарын 22-нд дуусахаар товлогдсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн (UNFCCC) Талуудын 29-р бага хурал (COP29) товлосон хугацаандаа өндөрлөсөнгүй. Талууд нэмэлт цагаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байна.
Хурлын жижүүр дарга улс 11-р сарын 22-ны үдээс хойш саналын шинэчилсэн эх бичвэрийг танилцуулжээ. Гэвч уур амьсгалын санхүүжилтийн тоон зорилтууд (NCQG) зэрэг гол асуудлууд дээр талуудын хооронд саналын зөрөлдөөн үргэлжилсээр байна.
NCQG нь уур амьсгалын санхүүжилтийн ирээдүйн зорилт бөгөөд энэ нь хурлын хамгийн анхаарал татсан сэдэв болж байна. Хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардсаар иржээ. Энэ хүрээнд 2009 онд хөгжингүй орнууд жил бүр хөгжиж буй орнуудад 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох амлалт өгсөн. Харин одоо 2025 оноос хойших дэлхийн уур амьсгалын санхүүжилтийн шинэ зорилтуудыг тодорхойлох, санхүүжилтийн механизмын зохицуулалтуудыг хэлэлцэж, талууд нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьж байна.
Иймээс COP29 хурлыг зарим эх сурвалжууд "уур амьсгалын санхүүжилтийн хурал" гэж нэрлэх нь ч бий.