ГХЯ: Европ Нэг Хятадын зарчмыг баримтлах ёстой
11-р сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, Тайваний гадаад хэрэг хариуцсан газрын албаны хүн Европт очсон талаар сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Линь Жянь хэлэхдээ, юуны өмнө Тайвань бол Хятадын нэг бүс нутаг, иймээс "Гадаад харилцааны сайд" гэсэн буруу ойлголт байх ёсгүй гэдгийг залруулж хэлье. Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын чухал цөм, нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, Хятад Европын харилцааны улс төрийн үндэс суурь юм. Дипломат харилцаатай улс орнууд Тайваньтай аливаа хэлбэрээр албаны талын харилцаа холбоотой байхыг Хятад улс эрс эсэргүүцнэ. ЕХ нэг Хятадын зарчмыг баримталж, Тайванийн эрх баригчидтай аливаа хэлбэрээр албаны харилцаа тогтоохоо зогсоож, "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлагч хүчинд буруу дохио өгөхөө зогсоох ёстой. Түүнчлэн "нэг Хятад, нэг Тайвань" эсвэл "хоёр Хятад", "Тайванийн тусгаар тогтнол"-ыг олон улсын хамтын нийгэмлэгт сурталчлах оролдлого нь бүтэлгүйтнэ гэдгийг Тайваний эрх баригчдад бид анхааруулсаар байх болно гэжээ.