Ши Жиньпин Дэлхийн интернетийн бага хурард баяр хүргэв
11-р сарын 20-нд Ши Жиньпин дарга 2024 оны дэлхийн интернетийн бага хурлын У Жэний дээд хэмжээний уулзалтыг нээхэд зориулж видео баяр хүргэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, одоогийн байдлаар шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсал, аж үйлдвэрийн өөрчлөлт хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи тасралтгүй хөгжиж, хүн төрөлхтний ертөнцийг ойлгох, өөрчлөх чадварыг ихээхэн сайжруулсан ч урьдчилан таамаглах аргагүй олон эрсдэл, сорилтуудыг авчирсан. Бид дижиталчлал, сүлжээ, оюун ухааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг ойлгож, инновацийг анхны хөдөлгөгч хүч, аюулгүй байдлыг эцсийн шаардлага, хүртээмжтэй байдлыг үнэ цэнээ болгон үзэж, цахим орон зайд шинэлэг, аюулгүй, хүртээмжтэй хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлж, илүү сайн "дижитал ирээдүй"-ийн төлөө хамтран ажиллах ёстой. Хятад улс дэлхийн бусад оронтой хамтран мэдээллийн хувьсгалын хөгжлийн түүхэн санаачлагыг тэргүүлж, цахиморон зайн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран бүтээн байгуулж, интернэт нь хүмүүст болон дэлхий нийтэд илүү сайн ашиг тусаа өгөхөд туслана гэжээ.
Дэлхийн интернетийн бага хурлын У Жэний дээд хэмжээний уулзалт өнөөдөр Жэжяны У Жэнь хотод нээгдлээ. Энэ удаагийн Үжэний дээд хэмжээний уулзалт нь "Хүн төвтэй, сайн сайхны төлөө ухаалаг байх дижитал ирээдүйг хүлээн авч, кибер орон зай дахь хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулая" уриан дор болж, уг хурлыг Дэлхийн интернетийн бага хурал болон Жэжян мужийн захиргаа хамтран зохион байгуулж байна.