Ази Номхон далайн бүс нь дэлхийн эдийн засгийн даяаршлын хошууч болж чадах уу?
Бүгдээрээ хөгжиж байж л жинхэнэ утгаараа хөгжиж чадна. Ази Номхон далайн бүс нутгийн хувьд эдийн засгийн хөгжлийн "бялуу"-г хамтдаа томруулан хувааж, хөгжлийн үр шимийг илүү олон хүмүүст хүртээх нь эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг дэмжиж байгаа явдал юм.
Ногоон болон дижитал бол Ази Номхон далайн бүсийн шинэ татах хүчин юм.
Хятад улсын хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгаас салшгүй холбоотой бөгөөд Ази Номхон далайн бүс нутагтаа цаашид үр өгөөжөө өгөх болно. Энэ удаагийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ иж бүрэн гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулан, ногоон хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, шинэ дээд түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгоно гэж тодорхой хэлсэн. Хятадын шинэ хөгжил нь Ази Номхон далайд үр өгөөж хүртээх бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч нэмэх нь зайлшгүй юм.
АПЕК-ийн гишүүд нээлттэй, хүртээмжтэй Ази Номхон далайн бүс нутгийн алтан тэмдгийг үргэлжлүүлэн өнгөлж, ногоон Ази Номхон далай, дижитал Ази Номхон далайн шинэ тэмдгийг бий болгож, Номхон далайг хөгжил цэцэглэлт, өсөлтийн гол зам болгон хувиргаж, Ази Номхон далайн хөгжлийн дараагийн "алтан гучин жил"-ийг бий болгоно гэдэгт хүлээлттэй байна.