Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн төсөл дуусав
Хятад улсын эрчим хүчний чухал суваг болох Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн төсөл бүрэн дуусч, ашиглалтад оруулахын өмнөх бэлтгэл ажил эцсийн шатанд орлоо гэж Хятадын Үндэсний байгалийн хийн хоолойн сүлжээ групп өнөөдөр (18-нд) мэдэгдэв. Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой нь хойд талаараа Хармөрөн мужийн Хэйхэ хотоос эхлээд өмнөд талаараа Шанхай хүртэл нийт 5111 километр урттай. Энэ шугамыг бүхэлд нь барьж дуусгасны дараа, зүүн гурван муж, Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг зэрэг бүс нутагт 38 тэрбум шоо метр байгалийн хийг тогтвортой нийлүүлж, жил бүр хотын 130 сая өрхүүдийн байгалийн хийн хэрэгцээг хангах боломжтой юм.