MONGOL

Хятадын шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл 10 саяыг давжээ

CRIPublished: 2024-11-14 10:07:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Сэтгүүлч Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл анх удаагаа 10 саяас давсан бөгөөд жилд 10 сая шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэсэн дэлхийн анхны орон болсон байна.

Статистик тоо баримтаас харахад, 2013 он бол Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг статистикийн системд оруулсан анхны жил байсан. Харин таван жилийн дараа буюу 2018 онд жилийн үйлдвэрлэл нэг саяыг давж, 2022 он хүрэхэд жилд таван саяын босгыг давж, өнөөдөр гэхэд 10 саяыг даван түүхэн амжилт тогтоолоо. Он дуусахаас нэг сар хагасын өмнөх үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны 9.587 сая автомашин үйлдвэрлэж байсантай харьцуулахад 4.3 хувиар өссөн байна. Энэхүү тоо баримт оны эцэс гэхэд 12 сая автомашинд хүрэх бүрэн боломж байгаа гэж мэргэжилтнүүд төсөөлжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn