MONGOL

Филиппиний Гадаад хэргийн яаманд хандан Хятад улс байр сууриа илэрхийлэв

CRIPublished: 2024-11-13 23:13:32
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

11-р сарын 13-нд Хятадаас Филиппинд суугаа Элчин сайд Хуан Шилянь Филиппин "Далайн бүсийн тухахй хууль" болон "Арал болон далайн замын тухай хууль"-д гарын үсэг зурсантай холбогдуулан Филиппиний ГХЯ-ны даргад хандан хатуу эсэргүүцэл илэрхийлж, Хуан-Яньдао арлын ойролцоох усан хилийн үндсэн цэг, суурь шугамын талаар Хятад улсын байр сууриа илэрхийлж, энэ нь Филиппин "Далайн бүсийн тухай хууль"-ийг баталсны зайлшгүй шаардлагатай хариу арга хэмжээ гэдгийг онцлон тэмдэглээд, Хятадын засгийн газраас хуулийн дагуу далай тэнгисийн менежментийг бэхжүүлэх хэвийн арга хэмжээ бөгөөд олон улсын хууль, олон улсын практикт нийцэж байна. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг сонирхлоо хамгаалахын тулд хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. Маргааныг хурцатгаж, нөхцөл байдлыг хүндрүүлэх ганц талын арга хэмжээ авахаа даруй зогсоож, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг Филиппинд уриалж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn