Фүлин занарын хийн ордоос 70 гаруй тэрбум шоо метр занарын хий олборложээ
Сэтгүүлч Хятадын Синопек корпорацаас мэдээлснээр, Хятадын анхны арилжааны зориулалтаар ажиллуулж буй томоохон хэмжээний занарын хийн орд болох Фүлин занарын хийн ордоос 70 гаруй тэрбум шоо метр занарын хий олборлосон байна.
Фүлин занарын хийн орд нь Чүнчин хотын Фүлин, Наньчуань, Ү-лүн зэрэг дүүрэгт байдаг бөгөөд Хятад улсын зугаа дахь том байгалийн хийн орд юм. 2014 оны 3-р сард арилжааны зориулалтаар ашиглалтад оруулснаас хойш тус ордын ганц өдрийн хийн олборлолт 20 сая шоо метрийг давж байна.
Фүлин занарын хийн орд 2012 оны эцсээр хайгуулын нээлт хийснээс хойш 2017 он гэхэд жилд 10 тэрбум шоо метр олборлох хүчин чадалтай болсон юм. Өнөөгийн байдлаар, Фүлин занарын хийн ордод занарын хийн батлагдсан нөөц 900 орчим тэрбум шоо метрт хүрсэн бөгөөд олон жил дараалан 8 тэрбум гаруй шоо метр олборлолт хийж байгаа байдлаа тогтвортой хадгалсаар байна.