MONGOL

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль батлав

CRIPublished: 2024-11-13 15:43:35
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"БНХАУ-ын сургуулийн өмнөх боловсролын тухай хууль"-йг саяхан санал оруулан баталсан бөгөөд 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь гурван наснаас эхлэн бага сургуульд орох хүртэлх хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг зэрэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын халамж, хүмүүжлийг хэлнэ хэмээн уг хуульд заасан байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль нь үндэсний боловсролын систем ба нийгмийн халамжийн чухал хэсэг бөгөөд бүх нийтэд хүртээмжтэй байхыг онцолжээ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд бүх нийтийн сургуулийн өмнөх боловсролыг төрөөс дэмжин хэрэгжүүлж, хот, хөдөөг хамарсан, зохистой төлөвлөлттэй, бүх нийтийн хүртээмжтэй, аюулгүй, чансаатай сургуулийн өмнөх боловсролын төрийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байна. Үүний зэрэгцээ үндэсний цөөнх, хил хязгаар болон хөгжил буурай бүс нутагт түлхүү үйлчлэн, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эцэг эх нь хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж буй хөдөөгийн хүүхдүүдийг тусгай хамгаалалтад авахыг тодорхойлжээ.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд бага сургуулийн хичээл зааж буй зохисгүй байдлыг цэгцлэн засахаа Боловсролын яам мэдэгдэн, халамж хүмүүжлийг шинжлэх ухаанчаар уялдуулан, тоглоом, амьдрал дунд хүүхдийг эрүүл саруул хүмүүжүүлэх тухай онцолсон байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn