Иран, Орос хоорондын банкны төлбөр тооцооны систем албан ёсоор ажиллаж эхлэв
Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээний агентлагийн мэдээлснээр, 11-ний өдөр Иран, Орос хоёр орон хоорондын банкны төлбөр тооцооны систем албан ёсоор холбогдлоо. Энэ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа улам бэхжиж, ам доллараас хараат байдлаа бууруулах зүг рүү хийсэн чухал алхам гэсэн үг юм.
Мэдээллийн дагуу, хоёр орны банкны төлбөр тооцооны системийг холбох төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Эхний шатанд иранчууд ОХУ-д Ираны банкны картыг ашиглан, Оросын АТМ-аас рубль авах боломжтой. Хоёр дахь шатанд, Иран дахь Оросын иргэд Оросын банкны картыг ашиглан Ираны АТМ-аас Ираны мөнгөн тэмдэгт риал авах боломжтой. Гурав дахь шатанд, Ираны иргэд өөрийн орны банкны картаар Оросын дэлгүүрүүдэд төлбөр тооцоо хийх боломжтой юм байна.