Сая кВт-ын хүчин чадалтай далайн фотоволтайк төсөл амжилттай хэрэгжлээ
11-р сарын 13-нд сэтгүүлч Үндэсний эрчим хүчний корпорацоос мэдээлснээр, Хятадын анхны сая кВт-ын хүчин чадалтай далайн фотоволтайк төслийн эхний ээлжийн цахилгаан станц албан ёсоор сүлжээнд холбосон гэжээ.
Гүөхуа хөрөнгө оруулалтын Шаньдүн Кеньлигийн 1 сая киловаттын далайн фотоволтайк төсөл нь Хятадын задгай далайн бүс дэх хамгийн том фотоволтайк төсөл бөгөөд нийт талбай нь 1223 га-д хүрч, 66 кВ-ын тэнгисийн гүний кабел болон хуурай газрын кабелийн хол зайд дамжуулах технологийг анх удаа нэвтрүүлснээр илүү өргөн хүрээнд дамжуулах хүчин чадалтай бөгөөд зардал хэмнэж байгаагаараа онцлог юм.
Хятадын Үндэсний эрчим хүчний корпорацын Гүөхуа хөрөнгө оруулалтын Шаньдүн Кеньли төслийг хариуцаж буй албаны хүн Ван Линь хэлэхдээ, сүлжээнд холбогдсоны дараа жилд 1.78 тэрбум киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд Хятадын хот суурины 2.67 сая оршин суугчийн жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах хүчин чадалтай хэмээн төсөөлж байна. Ингэснээр 503 мянга 800 тонн стандарт бүхий нүүрсийг үр дүнтэй хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 1 сая 344 мянга 700 тонноор бууруулна гэжээ.