Израилийн арми Газын зурвасын олон газарт агаараас цохилт өгчээ
ХТРТ-ийн сэтгүүлчийн мэдээлснээр, 11-р сарын 12-ны орой Израилийн арми Газын зурвасын хойд, өмнөд хэсгийн олон газарт агаараас цохилт өгч, олон хүний амь эрсэдсэн байна.
Израилийн агаарын хүчин Газын зурвасын өмнөд нутгийн Хан Юнис хотын нэг хорооллыг агаараас дайрч, дор хаяж нэг Палестин хүний аминд хүрчээ. Израилийн цэргийн нисэх онгоцнууд Газын зурвасын хойд хэсэгт орших Газ хотын нэгэн барилга руу дайрч, олон хүний амь эрсдсэн байна. Израилийн арми бас Газын зурвасын хойд хэсгийн нэг сургуулийг бөмбөгдсөний улмаас сургуулийн барилга байгууламж эвдэрч шатжээ. Уг сургуульд олон тооны дүрвэгсэд амьдарч байжээ.
Мөн орой Израилийн агаарын довтолгоо Газын төв нутагт орших Нусайрат дүрвэгсдийн хуаран дахь орон сууцны барилгад цохилт өгч, дор хаяж дөрвөн хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан байна.