Хятад Орос хоёр орон стратегийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөв
2024 оны 11-р сарын 12-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай Бээжинд Хятад Оросын стратегийн аюулгүй байдлын 19 дэх удаагийн зөвшилцлийг хамтаар даргалж, хамтдаа анхаарал хандуулж буй стратегийн аюулгүй байдлын томоохон асуудлаар бүх талаар, гүнзгий санал бодлоо солилцож, шинэ нийтлэг ойлголтод хүрч, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэв. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Оросын харилцаа болон хоёр орны хөгжил, сэргэн мандалтын ерөнхий байдлыг сайтар хамгаалж, дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтаар ахиулахыг санал нэгтэй зөвшөөрөв.
Ван И хэлэхдээ, энэ жил Хятад, Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна, Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Путин нар хоёр жилийн хугацаанд гурван удаа уулзаж, хоёр орны харилцааг ахиулан дээшлүүлж, хөгжүүлж урагшлуулах талаар стратегийн байршуулалтууд хийсэн байна. Хоёр орны төрийн тэргүүний хүчтэй удирдлаган дор, Хятад Оросын харилцаа олон улсын өөрчлөлт сорилтыг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирсэн юм. Хоёр тал байнгын сайн хөршийн найрамдал, иж бүрэн стратегийн зохицуулалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг хэзээд баримталж, хоёр ард түмний язгуур эрх ашигт үйлчлэхийг өөрийн үүрэг хариуцлага гэж үзэн, бие биенийхээ анхаарч буй гол асуудлаар харилцан тууштай дэмжиж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тууштай урагшлуулж, томоохон хөрш орнуудын харилцааны шинэ загвар бий болгож, мөн дэлхийн өмнөд бүсийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Шойгу хэлэхдээ, энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой, мөн Орос Хятад дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад улс хөгжлийн асар их амжилт гаргаж, Орос Хятадын харилцаа ч гэсэн томоохон гүрний хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, олон улсын үйл хэргийг тогтворжуулах гол хүчин зүйл болсон юм гэжээ.