MONGOL

Шигэрү Ишиба Японы Ерөнхий сайдаар сонгогдсонтой холбогдуулан хариулав

CRIPublished: 2024-11-11 20:07:07
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

11-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хуралдууллаа. Японы Ерөнхий сайдаар Шигэрү Ишиба улиран сонгогдсон талаар сурвалжлагч асуув.

Үүнтэй холбогдуулан Лин Жянь хэлэхдээ, энэ бол Японы дотоод хэрэг бөгөөд Хятад улс тайлбар өгөхгүй. Хятад, Японы харилцаа урт хугацаанд эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Япон, Хятад хоёр тал харилцаагаа нягтруулж, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчим, нийтлэг ойлголтыг баримталж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, бүтээлч, харилцан ашигтай харилцаа тогтоохыг эрмэлзэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn