Импортын экспо нь дэлхийн эдийн засагтай интеграцчлах боломжийг олгож байна
Одоогийн байдлаар Хятадын нээлттэй байдал нь бараа бүтээгдэхүүний урсгал болон хүчин зүйл дээр тулгуурласан нээлттэй байдлаас институц дээр суурилсан нээлттэй байдал болон өөрчлөгдсөн байна. Хятадын олон улсын импортын экспо болон визгүй зорчих бодлого нь өөрөө үйл явцын нэг хэсэг бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засагтай илүү гүнзгий, өргөн хүрээтэй интеграцчлах боломжийг олгож байна. Саяхан хуралдсан Хятадын Коммунист Намын 20 дахь Төв Хорооны 3-р бүгд хурлаар Хятадын том зах зээлийн давуу тал дээр тулгуурлан, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нээлттэй байх чадавхиа сайжруулж, шинэ дээд түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох, мөн институцийн нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэхий санал болгов. Энэ нь дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг үр дүнтэй дэмжиж, дэлхийн хөгжлийг хурдасгах болно.
Одоогийн байдлаар гадаадын олон компаниуд дараагийн экспод оролцохоор бүртгүүлэх гэж яарч байгаа тул шинээр гарын үсэг зурсан үзэсгэлэнгийн талбай 100,000 хавтгай дөрвөлжин метрийг даваад байна. Энэ сарын сүүлчээр аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээн дэх олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих хоёр дахь экспог мөн зохион байгуулна. Нээлттэй байх нь Хятад маягийн орчин үеийн хөгжлийн онцлог шинж тэмдэг бөгөөд Хятадаас дэлхийд нийлүүлж буй ховор бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас гадаадын компаниуд "Хятадад бизнес эрхлэх"-ийг урт хугацааны амлалтаа болгож байна. Данийн Хятад дахь Grundfos группын ерөнхийлөгч Марк Ман хэлэхдээ, Хятадын нээлттэй, хүлээцтэй байдал нь гадаадын иргэн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүрт ашигтай байна гэжээ.