Шигэрү Ишиба сонгуульд амжилт байгуулж Японы ерөнхий сайд болжээ
11-р сарын 11-нд, Японы ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сонгуульд Либерал ардчилсан намын дарга Шигэрү Ишиба ялалт байгуулж, Японы ерөнхий сайдаар улиран сонгогдлоо.
Шигэрү Ишиба 1957 оны 2-р сард улс төрийн зүтгэлтний гэр бүлд төрсөн бөгөөд урьд нь Либерал ардчилсан намын даргаар тав удаа сонгогдож байсан түүхтэй. Тэрээр 2008 онд Японы ерөнхий сайдын сонгуульд анх өрсөлдөж байсан бөгөөд 2012 онд Шинзо Абэд ялагдсан юм. Дараа нь 2018, 2020 онд тэрээр хоёр удаагаа сонгуульд өрсөлдөж байсан ч бүгд ялагджээ. Харин энэ онд тав дахь удаагаа сонгуульд өрсөлдөн Либерал ардчилсан намын 28 дахь даргаар сонгогджээ.