ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Хятадад айлчилна
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу 11-р сарын 11-15-ны өдрүүдэд Хятад улсад айлчилж, Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын жил тутмын 19 дэх удаагийн зөвшилцөл, Хятад, Оросын хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын 9 дэх хуралд оролцоно. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньчин нар Шойгутай тус тус хэлэлцээ хийнэ гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдэгдэв.