MONGOL

Төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах түвшин 90.8 хувьд хүрчээ

CRIPublished: 2024-11-11 15:39:32
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Боловсролын яамнаас өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Боловсролын яамны Суурь боловсролын газрын холбогдох хариуцлагатан танилцуулахдаа, 2023 онд улсын хэмжээнд цэцэрлэгийн тоо 274 мянгад хүрч, 40.93 сая хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бол сургуулийн өмнөх боловсролын гурван жилийн хугацаанд цэцэрлэгт хамрагдах түвшин 91.1 хувьд хүрчээ. Энэ нь 2012 онтой харьцуулахад 26.6 нэгжээр нэмэгдэж, дэлхийн өндөр орлоготой орнуудын дундаж түвшинд хүрсэн байна. 2023 онд улсын хэмжээнд төрийн санхүүжилттэй 236 мянга гаруй цэцэрлэгтэй болж, 37.17 сая гаруй хүүхэд хамрагдсан нь уг цэцэрлэгт хамрагдах түвшин 90.8 хувьд хүрч, 2016 оныхоос 23.5 нэгжээр нэмэгджээ.

Төв засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих тусгай санд нийт 246 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн захиргааны санхүүгийн хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн юм. 2023 онд улсын санхүүгийн шинжтэй боловсролын зардалд сургуулийн өмнөх боловсролын эзлэх хэмжээ 6.2 хувьд хүрч, 2012 оныхоос гурван нэгжээр нэмэгджээ. 2012-2023 он хүртэл бүх шатны санхүү нийт 93 тэрбум 700 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн бэрхшээлтэй гэр бүлийн хүүхэд, өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй нийт 75 сая гаруй хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд тусалсан байна.

2023 онд, улсын хэмжээнд цэцэрлэгийн захирал, багш нарын нийт тоо 3.34 сая болжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn