MONGOL

Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн индекс 10-р сард 89-д хүрчээ

CRIPublished: 2024-11-11 15:41:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгээс 11-р сарын 11-нд гаргасан тоо баримтаас үзвэл, Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн индекс 10-р сард 89-д хүрч, өнгөрсөн 9-р сараас 0.3 нэгжээр дээшилжээ. Энэ нь өнгөрсөн оны 3-р сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болжээ.

Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгээс явуулсан судалгаанаас харахад, улс ардын эдийн засгийн найман том салбараас зургаан салбарын зах зээлийн индекс дээшилсэн байна. Үүнд, нийгмийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, зам тээвэр зэрэг салбарын зах зээлийн индекс өнгөрсөн есдүгээр сарынхаас тусбүр 1.0, 0.7, 0.6 нэгжээр өсжээ.

Судалгаанд мөн харуулснаар, 10-р сард жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны эргэлтийн байдал сайжирч, үйл ажиллагаа явуулсан хэмжээ талаас дээш хувьтай аж ахуйн нэгжүүдийн эзлэх хэмжээ 75 хувийг эзэлж, үйл ажиллагаагаа бүрэн үргэлжлүүлж буй нь 40.2 хувийг эзлэн, бүгд есдүгээр сараас өсөлттэй гарчээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn