Хятадын “Цахим худалдааны баяр”
Жил бүрийн 11-р сарын 11-ний өдөр нь онлайн худалдан авагчдын хүлээлттэй, хямдралын хамгийн оргил үе юм.
Анх 2009 оны 11-р сарын 11-ний өдөр Taobao Mall (Tmall) дэлгүүр онлайн сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулснаас үүдэлтэй. Тухайн үед худалдаа эрхлэгчдийн тоо, сурталчилгааны эрч хүч хязгаарлагдмал байсан ч бараа эргэлт нь хамаагүй давсан байв.
Түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 11-ний өдөр Tmall төдийгүй Хятадын цахим худалдааны салбарынхан болон дэлгүүрүүд үр нөлөө бүхий энэ өдрийн боломжийг ашиглан, янз бүрийн хямдрал зарлан сурталчилдаг боллоо.
Энэ жилийн хувьд гэр ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтад засгийн газраас татаас олгож байгаагаараа онцлог юм.