Израиль Хезболла руу мэдээлэл холбооны дэлбэрэлт хийснээ хүлээн зөвшөөрөв
Израилийн хэвлэл 11-р сарын 10-нд мэдээлснээр, Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху мөн өдрийн засгийн газрын хуралдааны үеэр Ливаны Хезболла бүлэглэлд чиглүүлж мэдээлэл холбооны хэрэгсэлд нь дэлбэрэлт хийснээ анх удаа хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Биньямин Нетаньяхугийн хэлсэн үгнээс иш татан мэдээлснээр, Израилийн батлан хамгаалахын яамны холбогдох хариуцлагатан болон засгийн газрын зарим өндөр албан тушаалтнуудын эсэргүүцэлд өртсөн хэдий ч Израиль мэдээлэл холбооны хэрэгсэл рүү дэлбэрэлтийн хэрэг үйлдэж, Хезболла бүлэглэлийн удирдагч асан Насраллагийн амийг нь хороосон гэжээ.
Есдүгээр сарын 17-18-нд, Ливаны мэдээлэл холбооны тоног төхөөрөмжид чиглэсэн дэлбэрэлтийн улмаас 37 хүн амь насаа алдаж, 3000 орчим хүн шархадсан байна. Гэвч Израиль энэ үйл хэрэгт нааштай хариу өгөөгүй байна.
Үүнээс гадна Израилийн арми 11-р сарын 10-нд нийтэлсэн мэдэгдэлд, Ливаны Хезболла бүлэглэлийн олон дэлбэрэлтийн бодис Израилийн хил рүү орж ирсэн гэлээ. Мөн Синьхуа агентлагийн сурвалжлагчийн гар утсанд суулгасан сэрэмжлүүлгийн дохионы дагуу, Израилийн хойд хэсэгт байрлах Хайфа хот болон Галил нуур дагасан олон хот сууринд мөн өдөр агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дугаргасан гэжээ.