Орос, Украин байлдааны тайлангаа шинэтгэв
Орон нутгийн цагаар 11-р сарын 10-ны өдөр Оросын Батлан хамгаалах яам байлдааны тайлан нийтэлж, Оросын арми мөн өдөр нэг сууринг хяналтдаа авч, Украины армийн цахим байлдааны суурь станц, сумны агуулах, нисгэгчгүй онгоцны үйлдвэр зэрэг бай руу довтолсон байна. Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Украины пуужин, агаарын бөмбөг, нисгэгчгүй онгоц болон бусад байг хориглон саатуулжээ.
Мөн өдөр Украины ЗХЖШ-ын мэдээлснээр, 10-ны үдээс хойших байдлаар, Украины арми Оросын армитай фронтын шугамын олон чиглэлд зуу гаруй удаа гал золгож, Кулахово, Покровск зэрэг чиглэлд ширүүн тулалдсан байна. Украины арми хамгаалалтын шугамаа үргэлжлүүлэн барьж, Оросын армийн олон удаагийн дайралтыг няцаасаар байна.